Бидний зорилго
Бизнесийн ажлыг хялбарчилж, хурд ба хэмжигдэхүйц өсөлт авчрах.
ERP RESOURCE BRIDGEDIGITAL SOLUTIONS STUDIO
ERP Resource Bridge нь байгууллагын үйл ажиллагааг дижиталчлах программ хангамж, вэб платформ, ERP шийдэл, дизайн болон маркетингийг нэг дороос хэрэгжүүлдэг бүтээлч технологийн компани.
ERP Resource Bridge нь вэб, программ хангамж, ERP систем, дизайн, маркетингийг нэг багт нэгтгэн бизнесийн бодит асуудлыг ажилладаг дижитал шийдэл болгодог.
Эмнэлэг, ресторан, үйлчилгээний салбарын туршлага дээрээ тулгуурлан хэрэглэхэд хялбар, өргөжих боломжтой, цэвэр дизайнтай бүтээгдэхүүнийг шаардлагаас эхлээд launch, дараах хөгжүүлэлт хүртэл цогцоор нь хэрэгжүүлнэ.
Бизнесийн ажлыг хялбарчилж, хурд ба хэмжигдэхүйц өсөлт авчрах.
Монголд бүтээгдсэн чанартай дижитал бүтээгдэхүүнийг бүс нутгийн түвшинд хүргэх.
Энгийн хэрэглээ · Цэвэр дизайн · Тогтвортой систем · Хариуцлага.
Custom ERP, SaaS, admin system, CRM, захиалга, бүртгэл, тайлан, автоматжуулалт.
Компанийн сайт, үйлчилгээний платформ, e-commerce, QR menu, booking, multilingual web.
Системийн интерфэйс, визуал identity, social template, танилцуулга, хэрэглэгчийн туршлага.
Бизнесийн орон зай, интерьер, экстерьерийн концепц, визуал төлөвлөлт, брэнд орчны шийдэл.
Контент, постер, богино видео, campaign creative, social media төлөвлөгөө болон digital growth.
ERP гэдэг нь Enterprise Resource Planning буюу байгууллагын нөөц, үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлагын нэгдсэн систем юм.
Энгийнээр хэлбэл борлуулалт, санхүү, агуулах, худалдан авалт, ажилтан, харилцагч, төсөл, тайлан зэрэг тус тусдаа явагддаг ажлуудыг нэг өгөгдөл, нэг логик, нэг хяналтын орчинд холбож өгнө. Ингэснээр нэг хэлтэст орсон мэдээллийг нөгөө хэлтэс дахин гараар шивэх шаардлагагүй болж, бизнесийн бодит нөхцөл удирдлагад шууд харагдана.
ERP-ийн гол санаа нь зөвхөн олон цэс, олон тайлантай программ хийхэд биш. Харин байгууллагын бүх үндсэн процесс хоорондоо автоматаар холбоотой, мэдээлэл нь давхардахгүй, аль ч хэрэглэгч өөрийн эрхийн түвшинд ижил бодит өгөгдөл дээр ажилладаг болгоход оршино.
Excel, чат, дэвтэр, тусдаа программуудад тарсан мэдээллийг нэг системд оруулж, давхардсан болон зөрүүтэй бүртгэлийг багасгана.
Захиалга батлагдмагц нөөц хасах, төлбөр үүсгэх, мэдэгдэл явуулах, дараагийн ажилтанд даалгавар өгөх зэрэг давтагддаг ажлыг дүрмээр автоматжуулна.
Хэн, хэзээ, ямар өөрчлөлт хийсэн, ямар хүсэлт хаана гацсан, хэн батлах ёстойг түүх болон статусын хамт харуулна.
Борлуулалт, зардал, нөөц, ашигт ажиллагаа, гүйцэтгэлийн үзүүлэлтийг гар ажиллагаатай тайлан хүлээлгүй шууд хянах боломжтой.
Удирдлага, нягтлан, борлуулалт, агуулах, салбарын ажилтан бүр зөвхөн өөрт шаардлагатай мэдээлэл, үйлдэлд хандах эрхтэй байна.
Шинэ салбар, шинэ ажилтан, шинэ үйлчилгээ нэмэгдэх тусам процесс задрахын оронд нэг стандартын дагуу өргөжих боломж бүрдэнэ.
Хэлтэс бүр өөр Excel, чат, файл ашиглана. Аль мэдээлэл хамгийн сүүлийнх гэдэг нь тодорхойгүй.
Бүх хэлтэс нэг төв өгөгдөл дээр ажиллаж, өөрчлөлт бодит цагт синк хийгдэнэ.
Захиалга, төлбөр, агуулахын үлдэгдлийг тус тусад нь гараар шинэчилнэ.
Нэг үйлдэл дараагийн процессуудыг автоматаар хөдөлгөж, давхар шивэлт багасна.
Тайлан гаргахын тулд олон файлаас мэдээлэл нэгтгэж, хүнээс хамаарсан ажиллагаа үүснэ.
Удирдлагын dashboard дээр гол KPI, орлого, зардал, нөөц, явц шууд харагдана.
Алдаа гарвал хэн, хэзээ, хаана өөрчилснийг тогтооход хүндрэлтэй.
Үйлдлийн түүх, хэрэглэгч, огноо, статус хадгалагдаж аудит хийх боломжтой.
Бизнес томрох тусам ажилтан, файл, гар ажиллагаа пропорциональ нэмэгдэнэ.
Стандарт workflow, автоматжуулалт, эрхийн бүтэц нь өсөлтийг илүү тогтвортой даана.
Борлуулалтын ажилтан харилцагч, бүтээгдэхүүн, үнэ, нөхцөлийг бүртгэнэ.
Систем агуулахын бодит үлдэгдлийг шалгаж, хүрэлцэхгүй бол худалдан авалтын хэрэгцээ үүсгэнэ.
Хөнгөлөлт, үнийн дүн эсвэл тодорхой босгоос хамааран удирдлагын approval автоматаар шаардана.
Нэхэмжлэл, төлбөрийн статус, бараа гаралт эсвэл үйлчилгээний гүйцэтгэл хоорондоо холбогдоно.
Орлого, авлага, өртөг болон холбогдох санхүүгийн мэдээлэл дахин шивэхгүйгээр шинэчлэгдэнэ.
Борлуулалт, ашиг, нөөц, гүйцэтгэл dashboard болон тайланд бодит цагт тусгагдана.
Харилцагч, lead, pipeline, үнийн санал, захиалга, гэрээ, борлуулалтын түүх.
Орлого, зардал, авлага, өглөг, нэхэмжлэл, төлбөрийн төлөв, санхүүгийн хяналт.
Барааны үлдэгдэл, орлого/зарлага, шилжүүлэг, lot/serial, доод нөөцийн сануулга.
Нийлүүлэгч, үнийн хүсэлт, захиалга, баталгаажуулалт, хүлээн авалт, өртгийн хяналт.
Ажилтан, бүтэц, албан тушаал, хандалтын эрх, цаг бүртгэл, хүсэлт, гүйцэтгэл.
Task, workflow, үйлчилгээний шат, SLA, төсөл, хариуцагч, хугацаа, явцын хяналт.
KPI dashboard, салбарын харьцуулалт, тренд, гүйцэтгэл, захиалгат тайлан, экспорт.
QPay/банк, SMS, имэйл, API, e-commerce, website, бусад системтэй өгөгдөл солилцох боломж.
ERP нь зөвхөн том корпорацид зориулсан зүйл биш. Процесс олон хүн, олон салбар, олон файл дамжих тусам төвлөрсөн удирдлага жижиг, дунд бизнест ч үнэ цэнтэй болдог.
Одоо ажиллаж байгаа бодит урсгал, давхардал, bottleneck, шаардлага, хэрэглэгчийн үүргийг эхлээд задлан шинжилнэ.
Шаардлагагүй функцээр системийг хүндрүүлэхгүй. Танай байгууллагад бодитоор хэрэгтэй модуль, эрх, автоматжуулалтыг сонгоно.
Төлбөр, SMS, имэйл, вебсайт, мобайл апп, одоо ашиглаж буй системүүдтэй API түвшинд холбох боломжийг төлөвлөнө.
Эхний хувилбар зөвхөн өнөөдрийн хэрэгцээг биш, шинэ салбар, хэрэглэгч, модуль нэмэгдэх ирээдүйн өсөлтийг даахаар бүтээгдэнэ.
Зорилго, асуудал, одоогийн ажиллагаа, хэрэглэгч, өгөгдөл, интеграцийн хэрэгцээг судална.
Одоогийн болон сайжруулсан workflow-ийг зураглаж, статус, дүрэм, approval цэгүүдийг тодорхойлно.
Хэрэглэгч бүрт ойлгомжтой дэлгэц, navigation, dashboard, үндсэн үйлдлүүдийг prototype-р баталгаажуулна.
Модуль, өгөгдлийн бүтэц, permission, automation болон шаардлагатай гадаад интеграцийн хөгжүүлэлтийг хийнэ.
Алдаа, эрх, workflow, тайланг туршиж, шаардлагатай хуучин өгөгдлийг цэвэрлэн шилжүүлнэ.
Хэрэглэгч сургаж, системийг ажилд оруулан, бодит хэрэглээн дээр тулгуурлан дараагийн сайжруулалтыг хийдэг.
DentHub, WClinic болон HappyDent-ийн интерфэйс, үндсэн модулиудтай танилцаарай. Эмнэлгийн ажиллагаа, онлайн худалдаа болон контентын удирдлагад зориулсан шийдлүүд.

Монголын шүдний эмнэлгүүдэд зориулсан өвчтөн, цаг захиалга, эмчилгээний карт, шүдний схем, төлбөр, тайлан, ажилтан болон клиникийн удирдлагыг нэгтгэсэн цогц систем.
Өвчтөн, өвчтөний карт, эмчилгээний түүх болон зөвшөөрлийн хуудсыг тусдаа модулиар удирдана.
Эмчийн ажлын цаг, өдрийн дүүргэлт, сул цагийг харж, өдөр, долоо хоног, сараар хуваарьтай ажиллана.
Үзлэг, эмчилгээ, касс, кассын журнал болон ажилтны модулиудтай.

Эмэгтэйчүүдийн эмнэлгийн урсгал, үзлэг, оношилгоо, эмчийн хуваарь, өвчтөний түүх, шинжилгээ, санхүү болон менежментийг холбосон нэгдсэн систем.
Өдрийн цаг, ирсэн өвчтөн, орлого, хүлээгдэж буй хариу болон өнөөдрийн хуваарийг нэг дор харуулна.
Өвчтөний бүртгэл, анатомийн зураглал, цахим түүх, жирэмсний хяналт, лаборатори болон ЭХО хэсгүүдтэй.
Цаг бүртгэх, үзлэг эхлүүлэх, төлбөр авах шуурхай үйлдэл, нөөц болон төлбөрийн удирдлагатай.

Бараа бүтээгдэхүүн, захиалга, үлдэгдэл болон вэбсайтын контентыг нэг дор удирдах систем. Хяналтын самбараас борлуулалт, захиалга, бүтээгдэхүүний төлөв болон хэрэглэгчийн мэдээллийг нэгтгэн харна.
Сарын болон нийт орлого, захиалгын төлөв, сүүлийн 30 хоногийн борлуулалтын үзүүлэлтүүд.
Бараа бүтээгдэхүүн, үлдэгдэл хяналт, дууссан болон цөөн үлдсэн барааны мэдээлэл.
Нүүр хуудасны эрэмбэ, вэб текст, хиро баннер, арга хэмжээ, бидний тухай болон бусад контентыг удирдах хэсгүүд.
Эрүүл мэнд, ресторан, үйлчилгээ, барилга болон технологийн салбарын байгууллагуудтай төсөл, дизайн, программ хангамж, дижитал хөгжүүлэлтээр хамтарсан.














Бидний хамтын ажиллагаа нэг удаагийн дизайн дээр дуусахгүй — хэрэгцээ тодорхойлох, хөгжүүлэх, нэвтрүүлэх, дараагийн сайжруулалт хүртэл үргэлжилдэг.
Ойлгомжтой процесс. Харагдах progress. Хүлээлгэн өгөх стандарт.
Зорилго · Scope · Шаардлага
UX flow · UI · Prototype
Frontend · Backend · Admin
Test · Deploy · Support
Доорх нь эхлэх жишиг үнэ. Төслийн scope, интеграци, контент, хугацаанаас шалтгаалан эцсийн үнийг тодорхойлно.
Танилцуулга болон үйлчилгээний цэвэрхэн, хурдан, responsive вебсайт.
Контент, creative болон сошиал өсөлтийг нэг баг удирдана.
Бизнесийн процессоо нэг системд удирдах custom ERP / SaaS шийдэл.
* Эдгээр нь танилцуулгын жишиг үнэ бөгөөд албан ёсны үнийн санал нь шаардлага тодорхой болсны дараа баталгаажна.

Техник + дизайн + бизнес
Гурван өнцгийг зэрэг харж шийдэл гаргана.
Өөрсдөө бүтээгдэхүүн хөгжүүлдэг
Зөвхөн agency биш, бодит software product хөгжүүлэлтийн туршлагатай.
Салбар бүрт уян хатан
Healthcare, restaurant, service зэрэг олон төрлийн workflow дээр ажилласан.
Урт хугацааны хамтын ажиллагаа
Launch-аас хойш maintenance, шинэчлэлт, өргөтгөлийг үргэлжлүүлэн хийнэ.
Компанийн вебсайт, ERP систем, дизайн, маркетинг эсвэл бүрэн дижитал шинэчлэлт — хэрэгцээг тань сонсоод хамгийн зөв хувилбарыг санал болгоно.